Skip to Content
z
2024 оны 11 дүгээр сарын 20​

МОНГОЛЫН САМАРЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД, БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХОЛБОО НЬ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.​​

Энэхүү санамж бичгийн хүрээнд, Монгол орны хушин ойн экосистемийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох менежментийг дэмжих, Газарзүйн заалтын (ГЗЗ) системийг бэхжүүлэх, мөн орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилготой юм.

🤝Хамтын ажиллагааны гол чиглэлүүд 


  1. Хушин ойг хамгаалах, нөхөн сэргээх
  2. Байгаль орчинд ээлтэй, хушны самар түүх аргачлалыг дэмжих​​
  3. Газарзүйн заалтын (ГЗЗ) баталгаажуулалт, хяналтын системийг бэхжүүлэх​
  4. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээр дамжуулан орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих​​
  5. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчны бодлогын чиглэлээр хамтран ажиллах​

🌱 Нийтлэг алсын хараа


Илүү өргөн хүрээний олон нийтийн сайн сайхны төлөө тогтвортой байгаль орчны менежмент, олон нийтэд түшиглэсэн хөгжилд хамтдаа тууштай зүтгэх.



💚 Үндсэн үнэт зүйлс


  • Байгаль орчинд эзний ёсоор хандах​
  • Нөөцийг хариуцлагатай ашиглах​
  • Олон нийтийн оролцоо​
  • Ил тод байдал ба харилцан хүндлэл