Манай улсад ургадаг цорын ганц самар. Хэнтий, Хангай, Хөвсгөлийн уулс даган ургах бөгөөд намрын сүүлийн саруудад бүрэн боловсорч гүйцдэг.
Бусад самартай харьцуулахад аминдэм, эрдсийг 10 дахин их, А, В1, В2, В6, Д, В12, С витамин болон эслэг агуулдаг. Самрын уурагт триптофан, лизин, валин, гистидин, тирозин зэрэг үл орлогдох амин хүчил агуулагдах тул чанар сайтай уургийн тоонд багтдаг.
Самрыг түүхийгээр эсвэл хуурч хоол хүнсэндээ хэрэглэхээс гадна төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнийг биологийн үнэт бодисоор баяжуулж хүнсний нэмэлт болгон ашигладаг. Тосыг нь шахаж нь эмчилгээ, гоо сайханд өргөн ашиглаж байна. Мөн самрын цөмийг импортод сүүлийн жилүүдэд маш ихээр гаргаж байна.
Эрүүл мэндийн ач холбогдол
Эрт дээр үеэс хушны самрыг ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэж ирсэн.
- Мэдрэлийн өвчин, уушгины сүрьеэ, бөөр, давсаг, ходоод гэдэсний өвчин, судасны хатуурал, арьсны өвчнийг илааршуулахад ашигласаар иржээ.
- Хоолны дуршлыг бууруулж, жин хасахад тусална.
- Чөлөөт радикалууд нь хөгшрөлтийг удаашруулна.
- Ханаагүй тосны хүчил нь зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулж, цусан дахь муу өөх тосыг багасгах ач тустай.
Эрүүл мэндийн ач холбогдол
Хушны самар нь амттайгаас гадна хүний бие махбодод зайлшгүй шаардлагатай олон төрлийн шим тэжээлийг агуулдаг тул эрүүл мэндэд маш ашиг тустай. Хүний бие махбод өөрөө нийлэгжүүлж чаддаггүй амин дэм, амин хүчил, тосны хүчлүүдийг хушны самар агуулдаг. Хушны самар нь эдгээр ховор бодисыг нэг дор агуулдаг цорын ганц самар юм.
Үүнээс гадна кальци, магни, төмөр, фосфор, Е амин дэм зэрэг эрдсийг эрүүл хэмжээгээр агуулдаг. Хушны самарт агуулагддаг пинолены хүчил (pinolenic acid) нь зүрх судасны эрүүл мэндэд тустай нэг төрлийн ханасан бус тосны хүчил бөгөөд холестерины түвшинг зохицуулахад дэмжлэг үзүүлдэг.
Хоёр зуун грамм хушны самар нь хүний биед өдөрт шаардлагатай магнийн хэрэгцээг бүрэн хангана. Мөн хушны самар нь бүх төрлийн амин хүчлүүдийг агуулдаг бөгөөд Е болон Р амин дэмийн хамгийн сайн эх үүсвэрийн нэг юм.
Хушны самрын уураг нь уургийн үндсэн бүрэлдэхүүн болох 19 төрлийн амин хүчлээс бүрддэг бөгөөд самрын цөмийн 60 хувь нь өндөр чанарын ургамлын уураг байдаг. Энэ нь уургийн дутагдлыг нөхөхөд ихээхэн үр нөлөөтэй бөгөөд дархлааг дэмжихэд тустай.
Хушны самрын уурагт цистеин, аргинин зэрэг онцгой амин хүчлүүд (100 грамм уурагт 20 грамм хүртэл) агуулагддаг ба хүүхдийн хооллолтод заавал багтаах шаардлагатай, нөхөгдөж чадахгүй бодисын тоонд ордог.
Энэхүү шим тэжээлт бүтээгдэхүүн нь өсөн бойжиж буй бие махбодын хөгжлийг дэмжихэд онцгой ач холбогдолтой. Тиймээс хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн өдөр тутмын хоолонд зайлшгүй хэрэглэгдэх ёстой. Тасралтгүй эрч хүч өгч, биеийн болон оюуны чадавхыг сайжруулж, хөгшрөлтийн үйл явцыг удаашруулахад тустай.